Интермед эмнэлэг 5 нас хүрлээ

by admin on Mon, May 13 2019 04:00:00

Олон улсын жишигт нийцсэн орчин үеийн оношилгоо, эмчилгээ бүхий “Интермед” эмнэлгийн 5 жилийн ой энэ онд тохиож байна. Иргэддээ эх орондоо чанартай, найдвартай эмнэлгийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилготой байгуулсан “Интермед” эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх 90 ортой бөгөөд мэс засал, дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн үндсэн тасгуудаас гадна нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, арьс, харшлын нарийн мэргэжлийн кабинетуудтай. Жилд 5000 хүнд хэвтэн эмчлүүлэх, 150000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэж байна. Интермед эмнэлэг нь 2016 онд олон улсын Joint Commission International (JCI) байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттай давж, “Алтан тамга”-ын эзэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг болсон билээ. Түүнчлэн таван жилийн ойгоороо “Forbes Mongolia Awards 2019” шалгаруулалтаас “Excellence in Healthcare” өргөмжлөл xүртлээ. Forbes Mongolia сэтгүүл Монголын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн эмнэлгүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж нэвтрүүлсэн байдал, хүчин чадал, эмч ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тухайн байгууллагын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, орон тоо, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо, тэдгээрийн эмчлэгдсэн байдал зэргийг харгалзан жагсаахад “Интермед” эмнэлэг ийнхүү шалгарсан байна.