Орчлон сургууль 15 дахь хичээлийн жилээ шинэ салбартай угтлаа
Буцах

  2015.09.02

Орчлон Олон улсын сургууль 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн баяраа тохиолдуулан шинэ салбараа нээж, сурагч багачуудаа хүлээн авлаа. Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүрэг дэх өөрийн хичээлийн байрандаа салбар сургуулиа нээсэн бөгөөд 1-ээс 5 дугаар ангийн сурагчдыг элсүүлэн сургаж байна. 

Үндэсний болон Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хослон хэрэгжүүлдэг Орчлон сургууль олон улсын жишигт нийцсэн сургалтын орчин, хичээлийн хөтөлбөрүүдийг хоёр сургуульдаа адилхан бий болгож, сурагчдадаа бүх талын боловсролыг жигд эзэмших боломж, нөхцөлөөр бүрэн хангахыг зорьж ажиллаж байна.

Орчлон Олон улсын сургууль Дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх зорилгынхоо дагуу үндэсний зан заншил, өв соёл, түүхээ өвлөн суралцах, даяаршиж буй нийгэмд амьдрах чадвартай,  бүтээлч сэтгэхүйтэй хүнлэг, чадварлаг, оюунлаг Монгол иргэнийг олноор төрүүлэн гаргахаар ийнхүү 15 дахь хичээлийн жилээ шинэ салбараар угтаж, үйл ажиллагаагаа тэллээ.