“Tiger Street Football 2015” лигийн зарчмаар явагдлаа
Буцах

  2015.09.07

Гудамжны хөлбөмбөгийн “Tiger Street Football” тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж, энэ оны аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн тэмцээн зуны турш үргэлжилсэн лигийн зарчмаар явагдсан бөгөөд нийт 47 баг өрсөлдсөнөөс “Legend-2” баг бусдыгаа хошуучилж, “Арвис”, “Ард” багууд удаах байруудад шалгарлаа.

“Tiger” брэнд хөлбөмбөг сонирхогч залуусын ур чадварыг өсгөж, энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Tiger Street Football” тэмцээнийг жилээс жилд илүү өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын ивээл дор, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын дэмжлэгтэйгээр Их Талын Дуулиан ТББ болон Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн “Паркхаус Бар энд Боулинг”-тай хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд түрүүлсэн “Legend-2” баг өмнөх жил мөнгөн медал хүртэж байсан бол дэд байрын шагналт “Арвис”-ынхан тогтмол оролцож, “Tiger Street Football 2015”-т ийнхүү өндөр амжилт үзүүллээ. Түүнчлэн тэмцээний шилдэг тоглогчоор “Legend-2” багийн довтлогч Б.Өлзийбаяр, “Алтан шаахай” буюу хамгийн олон гоол оруулсан тоглогчоор “Ард” багийн довтлогч Б.Амарсанаа, “Алтан бээлий”-н эзнээр “Арвис” багийн хаалгач Л.Банзрагч нар тодорчээ.