ASPAC-ын чуулганыг ивээн тэтгэж байна
Буцах

  2017.06.05

М-Си-Эс групп нь 2017 оны 6-р сарын 8-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, Номхон Далайн бүсийн чуулганы (ASPAC 2017) ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна. Тухайлбал, тус группийн Скай Резорт, Шангри-Ла Улаанбаатар, М-Си-Эс Кока Кола компаниуд уг үйл ажиллагааны түнш байгууллагаар хамтран ажиллаж байгаа юм. ASEM-ын дараа орох томоохон уулзалтад тооцогддог ASPAC-ыг JCI Монгол байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд чуулганд олон улсын бизнес эрхлэгч 3000 гаруй төлөөлөгчид оролцоно. Улаанбаатар хотод Ази, Номхон Далайн бүсийн чуулганыг зохион байгуулах нь Монгол улсаа дэлхий дахинд сурталчлах бас нэг томоохон боломж юм.