М-Си-Эс Группийн “MCS 3×3 Cup” аваргын шилжин явах цомын эзнээр Юнител Групп тодорлоо
Буцах

  2022.10.24
...

М-Си-Эс Группийн хоёр дахь удаагийн 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “MCS 3×3 Cup” тэмцээнд 23 компанийн 20 эрэгтэй, 16 эмэгтэй баг, нийт 144 тамирчин гурван өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний эрэгтэй төрөлд алтан медалийг Юнител Групп, мөнгөн медалийг Энержи Ресурс компани, хүрэл медалийг Анунгоо компанийн тамирчид хүртсэн болэмэгтэй төрөлд Юнител Групп, Энержи Ресурс, Анунгоо компанийн тамирчид алт, мөнгө, хүрэл медалиар тус тус энгэрээ мялааж, нийлбэр дүнгээр Юнител компанийн тамирчид аваргын шилжин явах цомын эзнээр хоёр дахь удаагаа шалгарлаа. Түүнчлэн тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Юнител компанийн тамирчин Б.Тулга, О.Түвшинзаяа нар шалгарлаа.

Ташрамд дурдахад М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компани, Монголын сагсан бөмбөгийн 3х3 холбоотой хамтран сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Монгол Улсад хөгжүүлж, баг тамирчдыг олон улсад таниулахаар 2005 оноос хойш хөрөнгө оруулалт хийн шигшээ багуудын байнгын бэлтгэл сургуулилт, бүс нутаг, тив дэлхий, олимпын тэмцээнд оролцох бүх боломжийг бүрдүүлж ирсэн билээ.