Нээлтээ хийгээд удаагүй Холливудын киног гэрээсээ үзнэ
Буцах

  2013.09.11

Юнивишн компани Холливудад нээлтээ хийгээд удаагүй шинэ, шилдэг кинонуудыг  IPTV- видео сан үйлчилгээгээрээ дамжуулан үзэгчиддээ хүргэхээр боллоо. Тус компани дэлхийн кино урлагт нэр хүнд, цар хүрээ, уран бүтээл, үүх түүхээрээ ялгарсан “Их дөрвөл” студи гэгддэг “Warner Bros. Pictures”, “Walt Disney Pictures”, “Universal Pictures”, “Paramount Pictures”-тэй албан ёсны гэрээ байгуулжээ. Ингэснээр Юнивишнийн IPTV-гийн хэрэглэгчид дээрх кино компаниудын уран бүтээлийг нээлтээ хийснээс нь хойш дэлхийн стандартаар 1-3 сарын дараа дуу, дүрсний өндөр чанартайгаар гэртээ үзэх боломжтой болов.  Видео санд эхний ээлжинд буюу 9-р сарын 12-ны өдрөөс “The Great Gatsby”, “G.IJoe: Retaliation”, “Star Trek Into Darkness”, “World War Z”, “Jack the Giant Slayer”, “LEGO Batman: The Movie – DC Super Heroes Unite”, “42”, ирэх саруудад “Pacific Rim”, “Мan of Steel”, “The Hangover Part III” зэрэг шилдэг кинонууд нэмэгдэнэ.

Кино урлаг нь нөр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг онцлогтой салбар учраас студиуд уран бүтээлээ эхлээд театруудад, дараа нь IPTV оператор компаниудын “Video On Demand” буюу гэрээсээ контент түрээслэн үзэх үйлчилгээгээр дамжуулан олон нийтэд хүргэдэг.  Энэхүү дэлхийн жишгийг Монголдоо анхлан нэвтрүүлэхээр Юнивишн компани ажиллаж байна.