Нээлттэй ажлын байр

Компани:   Анунгоо Фарм ХХК
Алба/Нэгж:   Борлуулалт, маркетингийн алба
Ажлын байр:   Эмч төлөөлөгч
Нээлтийн огноо:   2018-10-01
Хаалтын огноо:   2018-10-12
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

“Анунгоо Фарм” ХХК-ийн эрхэм зорилго, алсын хараанд хүрэхийн төлөө эрүүл мэндийн салбарт өөрийн компанийн нийгэмд танигдсан бэлдмэлийн тэргүүлэгч байр суурийг хадгалах, цоо шинэ эм бэлдмэлийг зах зээлд таниулан бүх шатлалын эмнэлэг болон эмийн сантай урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсадтай хамтран ажиллах, компанийн бусад алба нэгжүүдтэй ажлын уялдаа холбоог ханган ажиллах

Тавигдах шаардлага:  
  • Анагаах ухааны чиглэлээр ИС төгссөн / Ерөнхий мэргэжлийн эмч/
  • Эмчлэх чиглэлээр бэлтгэгдсэн бол сайн. 
  • Мэргэжлээрээ 2-3 жил ажилласан
  • Эмийн танилцуулга, сургалтыг мэргэжлийн түвшинд явуулах
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Багаар хамтарч ажиллах чадвартай
  • Бичих ярих бичиг баримт боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
  • Бүтээлч сэтгэлгээтэй, зарчимч, нямбай, шударга
  • Бизнес сэтгэлгээтэй, зах зээлийн мэдрэмжтэй, тооцоолох чадвар сайн
  • Хувийн зохион байгуулалт сайн
  • Нууц мэдээллийг чанд хадгалдаг, байгууллагын эрх ашгийг ямагт хамгаалдаг
  • Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, баримт бичгийг мэддэг
  • Өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.