M-Си-Эс төрийн тендер их авдаг гэсэн яриа ер тасрахгүй юм?

Зах зээлийн эхний жилүүдэд М-Си-Эс дотоодын инженер техникийн ажилчдыг нэгтгэн, эхлээд туслан гүйцэтгэгчээр, сүүлдээ бие даан гадаадын компаниудтай өрсөлдөж, тендерт ялж байсан. Компани өсч томрохын хэрээр бизнест эзлэх тендерийн хувь буурсаар ирсэн. Төрийн худалдан авалтын tender.gov.mn вэбсайтын мэдээллээс сүүлийн 9 жилийн хугацаанд М-Си-Эс группийн компаниуд 4 тендер л хэрэгжүүлснийг харж болно. Өнөөдөр М-Си-Эс тендер авдаг биш, харин үндэсний компаниуддаа тендер өгдөг компани болсон. Сүүлийн 3 жилд гэхэд 8 мянга гаруй ЖДБ-тай хамтран, нийт 680 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.