Нийгмийн хариуцлагын чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагын бодлогоо хэрэгжүүлэхдээ нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацааны, бодитой хувь нэмэр оруулах зарчмыг гол болгон баримталдаг. Энэ хүрээнд сүүлийн 4 жилд нийт 300 гаруй ажил хэрэгжүүлсэн. 2018 онд гэхэд Энержи Ресурс компани 1 тэрбум гаруй төгрөгийг хүүхдийн төлөө зориулсан байна. Ирэх онд Чойжин ламын сүм музейг засварлах зэрэг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан байгаа.