Худалдан авах үйл ажиллагааны бодлого нь дараах үндсэн зорилгоор тодорхойлогдоно:

 

  1. Холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллахын зэрэгцээ хүний эрхийг дээдэлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;
  2. Худалдан авалтыг хамгийн өндөр үр ашигтай байлгахын тулд боломжит шинэ Нийлүүлэгчдийг байнга татан оролцуулах замаар Нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ;
  3. Нийлүүлэгчдийг өрсөлдөөний тэгш боломжоор хангах;
  4. Нийлүүлэгчтэй хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгон үр ашигтай хамтран ажиллахыг эрхэмлэх;
  5. Компанийн өртөг зардлыг бууруулж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах; 

 

Нийлүүлэгчдийг сонгон шалгаруулахдаа НҮБ-ын "Даян Дэлхийн гэрээ”-нд тусгагдсан дараах 10 зарчмыг гол үзүүлэлт болгон авч үзнэ (http://www.unglobalcompact.org/):


1. Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах олон улсын тунхаглалуудыг дэмжин хүндэтгэх;

 

2. Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх;

 

3. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр байгуулах эрхийг үр ашигтайгаар хүлээн зөвшөөрөх;

 

4. Хүчээр болон албадан хөдөлмөрлүүлэх аливаа хэлбэрийг арилгах;

 

5. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох;

 

6. Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн хүрээнд ялгаварлан гадуурхах явдлыг арилгах;

 

7. Бизнесийн үйл ажиллагааг байгаль орчны шаардлагуудад нийцүүлэн урьдчилан сэргийлж ажиллах;

 

8. Байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх санаачилгыг нэвтрүүлэх;

 

9. Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэн нэвтрүүлэх;

 

10. Авилга, хээл хахуулийн бүх хэлбэрийн эсрэг тууштай ажиллах;

1. Нийлүүлэгч болон түүний  туслан гүйцэтгэгч нь компанийн худалдан авах үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг бодлого, журмыг хүлээн зөвшөөрч, түүнд зохицон ажиллах чадвартай байна.


2. Хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд мөрдөж,  ёс зүйн зөрчил гаргадаггүй :

2.1 Монгол улсын  хууль тогтоомж, орон нутгийн хэмжээнд үйлчилдэг дүрэм, журам болон төрийн байгууллагаас эрх үүргийнхээ хүрээнд  гаргасан  зохицуулалтын  чанартай  журмыг мөрдөж ажилладаг байх;
2.2  Өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй газар  нутгийн хэмжээнд сахиж мөрддөг  ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажилладаг байх.
 

3. Нийлүүлэгчид нь бизнесийн бүхий л үйл ажиллагаандаа хүний үндсэн эрхийг дээдэлж, ажлын цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлсэн байна: 

3.1.   Хүнийг хүчлэн хөдөлмөр эрхлүүлдэггүй байх;
3.2.   Насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх явдлыг хатуу цээрлэдэг байх;
3.3.   Хүнийг арьс өнгө, нас, хүйс, яс үндэс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварладаггүй байх;
3.4.    Ажилчиддаа гүйцэтгэж буй ажил үүрэгт нь тохирсон хэмжээний (бага биш) цалин хөлс  олгодог байх;
3.5.   Хөдөлмөрийн хуульд нийцсэн ажлын зохистой цагийн хуваарьтай байх;
3.6.   Ажлын цэвэр, аюулгүй орчинг бүрдүүлж ажилладаг байх.
 

4. Байгаль орчныг хайрлан хамгаалдаг байна:

4.1.   Нийлүүлэгчид нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сөрөг нөлөөтэй байсан ч тэр нь боломжит хамгийн бага түвшинд байх бараа, үйлчилгээг нийлүүлэх;
4.2.   Бараа, үйлчилгээг нь ашиглах хугацаанд ирээдүйд гарч болзошгүй сөрөг нөлөөллийг боломжит дээд хэмжээгээр  бууруулахаар тооцоолсон байх;
4.3.   Нийлүүлэгчид нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг өөрийн дотоод бодлого, бодит үйл ажиллагаагаараа дэмждэг байх.


5.      Бизнесийн эрүүл үйл ажиллагаа явуулдаг байна:

5.1.   Нийлүүлэгчид нь бизнесийн эрүүл ажиллагаа явуулдаг болохоо нотолж бодлогын  баримт бичиг болон санхүүгийн тайлан  зэрэгтээ  үнэн зөв мэдээлэл авах боломжийг хангасан  байх;
5.2.   Өрсөлдөөнд давуу  байдал олж авахын тулд “M-Си-Эс Холдинг” ХХК болон түүний охин компаниудын ажиллагсад, шийдвэр гаргагчдад  үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх,  мөнгө, бэлэг, бусад үнэ бүхий зүйлсийг үнэ төлбөргүй өгөх, амлах  зэрэг шударга бус  аргаар нөлөөлөх, нөлөөлөхийг оролдох  явдал гаргахгүй байх.


6.      Чанарын түвшинг хангаж ажиллана:

6.1.   Нийлүүлэгчид нь төрийн байгууллагаас  тавьдаг чанарын шаардлага, Олон Улсын стандартын шаардлагыг бүрэн хангахуйц бараа, үйлчилгээ нийлүүлэх техник, технологийн болон бусад төрлийн нөөц, чадвартай байх;
6.2.   Kомпаниас зүгээс тавьсан чанарын шаардлагыг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх нөөц, чадвартай байх.

 

7.      Бараа, үйлчилгээг өрсөлдөөнт үнээр нийлүүлнэ:

7.1.   Нийлүүлэгчид нь компанид үйл ажиллагааныхаа зардлыг бууруулах нөхцөл бүрдүүлэхэд нь саад тотгор үзүүлэхгүй байхын  тулд бараа, үйлчилгээг зах зээлийн өрсөлдөөнт  боломжит доод үнээр нийлүүлэх явдлыг чухалчилж үзэх

 

Худалдан авах ажиллагааг нээлттэй, шударга, зах зээлийн өрсөлдөөнт үнэд суурилсан, үр ашигтай, хариуцлагатай байх зарчим баримтлан гүйцэтгэнэ. Худалдан авалтын нэгж босго үнээс хамааруулан дор дурдсан аргын аль нэгийг баримтлан нийлүүлэгч сонгож бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг гүйцэтгэнэ:

 

 №

 Худалдан авалтын арга

 Дотоод худалдан авалтын дүн

 1

 Шууд худалдан авалт

 1 төг – 4.99 сая төгрөг

 2

 Харьцуулалт

 5 сая – 199.99 сая төгрөг

 3

 Тендер шалгаруулалт

 200 сая төгрөгөөс дээш

 4

 Тусгай нөхцөл

 Босго үнэ хамаарахгүй


1. Шууд худалдан авалтын арга 1 төгрөгөөс – 4.99 сая төгрөг хүртэл) гэдэг нь өрсөлдөөнгүйгээр нэг эх сурвалжтай гэрээ байгуулан худалдан авалт хийхийг хэлнэ.


2. Харьцуулалтын арга (5 сая -199.99 сая төгрөг хүртэл) гэдэг нь гурваас доошгүй Нийлүүлэгчээс бараа, үйлчилгээ нийлүүлэх, санал авч харьцуулсны үндсэн дээр худалдан авалт хийхийг хэлнэ. Нийлүүлэгчдээс ирүүлсэн нийт саналд харьцуулалт хийхдээ заавал дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлнэ:     

2.1 Бараа, үйлчилгээний шаардлага хангасан байдал (үзүүлэлт, стандарт, чанар зэрэг нь шаардлагад нийцэж байгаа эсэх);
2.2 Бодит зардал (үнийн харьцуулалтыг  татвар хураамж, ложистикийн зардал гэх мэт нэмэлт зардлын нөлөөллийг тооцон ижил түвшинд хийнэ);
2.3 Төлбөрийн нөхцөл;

2.4 Баталгаат хугацаа, баталгааны нөхцөл;

2.5 Нийлүүлэх нөхцөл (нийлүүлэх хугацаа, нийлүүлэх газар, баглаа боодол гэх мэт);

2.6 Бараа, үйлчилгээний ашиглалтын хугацааны урсгал зардал;
2.7 Бараа, үйлчилгээний суурилуулалтын зардал;
2.8 Засвар үйлчилгээний нөхцөл, зардал;
2.9 Сэлбэг, эд ангийн олдоц, үнэ;
2.10 Даатгалын нөхцөл;
2.11 Нийлүүлэгчийн Захиалагчтай хамтран ажиллаж ирсэн байдал, ажлын гүйцэтгэлийн түүх;
2.12 Ажил гүйцэтгэх эрх зүйн чадамж (шаардлагатай зөвшөөрөл байгаа эсэх);
2.13 Техникийн тодорхойлтод заасан бусад шаардлагууд.

 

3. Тендер шалгаруулалтын арга (200 сая төгрөгөөс дээш) гэдэг нь “Тендер шалгаруулалтын журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг хэлнэ.

 

4.Тусгай нөхцөлөөр худалдан авалт хийх арга (бараа, үйлчилгээний төсөвт өртөгт босго хамаарахгүй) гэдэг нь худалдан авалтын үйл ажиллагааны журмаар тодорхойлсон нөхцөлүүд бий болсон тохиолдолд нэг эх сурвалжаас худалдан авалт хийхийг хэлнэ.