Худалдан авалтыг хамгийн өндөр үр ашигтай байлгахын тулд Хангамжийн газар нь боломжит бэлтгэн нийлүүлэгчдийг байнга шинээр татан оролцуулах замаар бэлтгэн нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөн нэмэгдүүлнэ. Хамтарч ажиллах хүсэлттэй бэлтгэн нийлүүлэгчид энд дарж цахим хэлбэрээр анх бүртгүүлнэ. Үүний дараагаар Хангамжийн газар нь бэлтгэн нийлүүлэгчдийн мэдээлэл, үйл ажиллагааны түүх, санхүүгийн үзүүлэлтүүд болон журманд заасан бусад шалгууруудыг үндэслэн бүртгэх эсэхийг шийднэ. Цахим хуудсаар бүртгэгдсэн бэлтгэн нийлүүлэгчидэд Хангамжийн газар бүртэлийн шийдийг эргээд мэдэгдэнэ. Хангамжийн газар нь бэлтгэн нийлүүлэгчдийн талаар  өмнөх ажлын гүйцэтгэлийг оролцуулан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий  бүртгэл хөтөлж, итгэмжлэгдсэн  бэлтгэн нийлүүлэгчдийн мэдээллийн санг бүрдүүлж ажиллана. Итгэмжлэгдсэн  бэлтгэн нийлүүлэгчдийн мэдээллийн санд  3-аас доошгүй удаа ижил төрлийн бараа, үйлчилгээг амжилттай нийлүүлж ирсэн, энэ талын  туршлагатай болох нь батлагдсан,  компанийн тавьж буй төлбөрийн нөхцлийг даахуйц санхүүгийн өөрийн эх үүсвэртэй, татварын өргүй, шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй,  компаниас тавьж буй бусад шаардлагыг хангах чадавхи бүхий бэлтгэн нийлүүлэгчдийг нэмж бүртгэнэ.