Захиалагч: Юнител ХХК

Тендерийн дугаар: UNI1705


Зарласан огноо: 2017.09.19

Хаах огноо: 2017.10.18

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Юнител ХХК-ийн үйлчилгээний салбарын гадна болон дотор хаяг, гэрээт борлуулагчийн хаяг нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй нэг жилийн хугацаанд ажил гүйцэтгэх мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Энэхүү тендер нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

Багц 1 Үндсэн, Гэрээт салбарын гадна болон дотор хаяг

Багц 2 Гэрээт борлуулагчийн /гэрэлтдэг гэрэлтдэггүй/

Багц 3 ОН дах салбарын хаяг/үндсэн, гэрээт салбарын гадна дотор, гэрэлтдэг гэрэлтдэггүй /

3. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ажлын туршлага бүхий этгээд байх
  • Оролцогч 20,000,000 (хорин сая) төгрөгөөс дээш эргэлтийн хөрөнгөтэй байх ба тус барааг нийлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхитай байна.
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх, өмнө нь хариуцагч болон сэжигтэн яллагдагчаар татагдаж арга хэмжээ авахуулаагүй байх.

4. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана. 

Нэр, албан тушаал:

Б.Жаргал Худалдан авалтын мэргэжилтэн

Хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар

Утас:

89118283

Имэйл:

jargal.b@unitel.mn

5. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг бүрдүүлэн 2017 оны 10 сарын 16-ны дотор авч болно.

  • Тендер шалгаруулалтад оролцох албан хүсэлт
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Банк:

Голомт

Дансны нэр:

Юнител ХХК

Дансны дугаар:

1901057306

 

6. Тендер ирүүлэх

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар
  • Огноо: 2017 оны 10 сарын 18-ны 11:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

7. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.