Захиалагч: Интернэйшнл Медикал Сентер ХХК

Тендерийн дугаар: Bid-IMC-17-02


Зарласан огноо: 2017.05.15

Хаах огноо: 2017.06.05

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй нэг жилийн хугацаанд худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Худалдан авалтын алба

Хаяг:

Интермед эмнэлэг, 4 давхар, Б блок, Захиргаа

Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр

Утас:

Утсаар холбогдож мэдээлэл авахгүй, ц_шуудан болон албан бичгээр хандана уу

Имэйл:

procurement_imc@mcs.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2017 оны 06 сарын 01-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 300,000 [гурван зуун мянган] төгрөгийн хураамж төлсөн баримт

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Дансны нэр:

Интернэйшнл Медикал Сентер ХХК

Дансны дугаар:

470 002 051

 

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2016 оны 06 сарын 05-ны 15:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, 2017.06.06-ны өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.