Захиалагч: М-Си-Эс Холдинг ХХК

Тендерийн дугаар: MCS1712


Зарласан огноо: 2017.10.09

Хаах огноо: 2017.10.20

  1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Юнисервис солюшн ХХК, Мариотт ХХК, Гоёо ХХК, М-Си-Эс Проперти ХХК-д хонь, үхрийн махны 1-2 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Мах

Төрөл

Тоо хэмжээ, кг

Үхэр

Шулсан мах

93,100

Гол мах

2,170

Гүзээ

2,020

Хэл

2,960

Хөрөөдсөн хавирга

230

Т-боне

160

Ястай гуя

12,000

Булууны яс

180

Хонь

Гулууз мах

52,940

Ястай гуя

150

Шулсан гуя

2,500

Шулсан мах

29,250

Сүүлний өөх

4,216

Таван цул

1,170

Элэг

150

L – Chop мах

200

Чөмөгтэй стейк

200

Шант

400

НИЙТ

203,996

 

*2017 оны 11-р сарын 1-нээс 2018 оны 10-р сарын 31-нийг дуустал хүртэл хэрэглээ 

Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй дээрх хугацааг дуустал худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • Шалгаруулалт зарласан чиглэлээр 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Мах хадгалах зориулалтын шаардлага хангасан агуулахтай байх;
  • Мах тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх;
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 900 сая төг-с дээш байх;

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Ц.Баттүшиг

Юнисервис Солюшн ХХК-ийн Худалдан авалтын албаны дарга

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19, Шангри-Ла центер, Оффис Тауэр, 6-р давхар, 602 тоот

Утас:

8811-1529

Имэйл:

tender1712@mcs.mn


4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2017 оны 9-р сарын 29-нөөс эхлэн 10-р сарын 17-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

М-Си-Эс Холдинг ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499026735

1102036493

Гүйлгээний утга:

MCS1712 тендерийн хураамж, РД: (компанийн регистрийн дугаарыг бичих)


5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2017 оны 10-р сарын 20-ны 12:30 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.