Захиалагч: Юнител ХХК

Тендерийн дугаар: UN1704


Зарласан огноо: 2017.07.04

Хаах огноо: 2017.07.24

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч тендерт шалгарсан оролцогчтой нэг жилийн хугацаанд ажил гүйцэтгэх мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ажлын туршлага бүхий хуулийн этгээд байна.
  • Оролцогч 20,000,000 (хорин сая) төгрөгөөс дээш эргэлтийн хөрөнгөтэй байх ба мөн тус үйлчилгээг үзүүлэх санхүүгийн чадавхитай байна.

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Б.Жаргал, худалдан авалтын мэргэжилтэн

Хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар

Утас:

89118283

Имэйл:

jargal.b@unitel.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авах эрхтэй ба дараах материалыг 2017 оны 07-р сарын 21-ний дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Банк:

Голомт

Дансны нэр:

Юнител ХХК

Дансны дугаар:

1901057306

 

5. Тендерийн материал өгөх

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар
  • Огноо: 2017 оны 07-р сарын 24-ний 11:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн тендерийн хорооны гишүүд байлцан тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.