Захиалагч: М-Си-Эс Холдинг ХХК

Тендерийн дугаар: MCS1714


Зарласан огноо: 2017.11.27

Хаах огноо: 2017.12.08

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг өргөн хэвлэл бэлтгэн нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нэг болон түүнээс дээш нийлүүлэгчтэй хоёр жил хүртлэх хугацаанд группийн хэмжээнд өргөн хэвлэл бэлтгэн нийлүүлэх мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй
  • 10’000’000 (Арван) сая төгрөгөөс дээш эргэлтийн хөрөнгөтэй байх ба мөн энэ үйлчилгээгээ хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхитай байна.
  • Өргөн хэвлэл, үйлдвэрлэлийн чиглэлээр сүүлийн 4 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
  • Улаанбаатар хотод уг чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий өөрийн үйлдвэртэй байна
  • Шинэ санаа санаачлагатай байх
  • Захиалгын тоо хэмжээ, нийлүүлэлтийн хугацаа, загвар хийц дээр уян хатан байх
  • Захиалга хариуцсан тусдаа ажилтантай байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Н. Цолмонгэрэл, Худалдан авалт, эрсдэлийн ахлах ажилтан

Хаяг:

15-р давхар, Сэнтрал тауэр,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот

Утас:

8810-6700

Имэйл:

print_tender@mcs.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2017 оны 12 сарын 01-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

М-Си-Эс Холдинг ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499026735

1102036493

Гүйлгээний утга:

MCS1714 тендерийн хураамж, Peг: …. (компанийн регистерийн дугаарыг бичих)


5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2017 оны 12 сарын 08-ны 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.