Захиалагч: Юнисервис Солюшн ХХК

Тендерийн дугаар: USS1805


Зарласан огноо: 2018.03.12

Хаах огноо: 2018.03.16

1. “Юнисервис Солюшн” ХХК нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг 50 ширхэг 5 ханатай монгол гэрийн нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • Хуулийн этгээд байх;
  • Тендер зарласан чиглэлээр 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх (монгол гэр нийлүүлж байсан гэрээ, гэрээний үнийн дүн, татварын албаны тодорхойлолт зэргээр баталгаажуулна);
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар арга хэмжээ авахуулаагүй байх.

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Л.Батбилэг

Юнисервис Солюшн ХХК-ийн Худалдан авалтын менежер

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19, Шангри-Ла төв, Оффис Тауэр, 6-р давхар, 602 тоот

Утас:

88086606

Имэйл:

Batbileg.L@mcs.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2018 оны 03 сарын 12-с эхлэн 03-р сарын 15-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 30,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

Юнисервис Солюшн ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499073593

2010000095

Гүйлгээний утга:

USS1805 тендерийн хураамж, РД: (компанийн регистерийн дугаарыг бичих)

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2018 оны 03-р сарын 16-ны 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.