Захиалагч: М-Си-Эс Кока-Кола ХХК

Тендерийн дугаар: MCSCC 2018-01


Зарласан огноо: 2018.02.05

Хаах огноо: 2018.02.21

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Сэрээт ачигч, батерей болон түүний цэнэглэгч худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх
  • Тухайн брэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нь тухайн салбартаа 5-10 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.
  • Тухайн брендын бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулах алба ёсны эрхтэйг батлах гэрчилгээтэй байх.

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Т.Сүх-Эрдэнэ, худалдан авалтын ажилтан

Хаяг:

Улаанбаатар хот, БЗД 10-р хороо, Амгалан 13260, Гачууртын зам 104

Утас:

88111967

Имэйл:

Sukherdene.t@mcscocacola.mn

4.Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2018 оны 02 сарын 15-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй [20,000] төгрөгийн хураамж төлсөн баримт

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Дансны нэр:

М-Си-Эс Кока-Кола ХХК

Дансны дугаар:

499027150

5.Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2018 оны 02 сарын 21-ний 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.