Сонгон шалгаруулалт зарласан компани: М-Си-Эс Кока-Кола ХХК

Сонгон шалгаруулалтын дугаар: MCSCC-201701


Зарласан огноо: 2017.04.17

Хүлээн авах огноо: 2017.05.08

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг [Нүүрс бэлтгэн нийлүүлэгчийг сонгох] нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй нэг жилийн хугацаанд худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх
  • MNS 0308 1981 стандартын, Налайхын чулуун нунтаг нүүрс нийлүүлэх
  • Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх, үнсийг буцаан ачдаг байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

 Нэр, албан тушаал:

 Э. Дөлгөөн, Худалдан авалтын ажилтан

 Хаяг:

 Улаанбаатар хот, БЗД 10-р хороо, Амгалан 13260, Гачууртын зам 104

 Утас:

 8011-2212

 Имэйл:

 dulguun.e@mcscocacola.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2017 оны 04 сарын 24-ний дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй [50,000] төгрөгийн хураамж төлсөн баримт

 Банк:

 Худалдаа Хөгжлийн Банк

 Дансны нэр:

 М-Си-Эс Кока-Кола ХХК

 Дансны дугаар:

 499027150

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2017 оны 05 сарын 08-ны 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.