Захиалагч: М-Си-Эс Холдинг ХХК

Тендерийн дугаар: MCS1805


Зарласан огноо: 2018.03.12

Хаах огноо: 2018.03.21

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг группийн компаниудын хэрэгцээнд цэвэрлэгээний материал нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нэг болон түүнээс дээш нийлүүлэгчтэй хоёр жил хүртэлх хугацаанд группийн хэмжээнд мастер гэрээ байгуулан хамтран ажиллана. 

2. Оролцогчид тавигдах шаардлага 

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд: 

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй,
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 200 сая төгрөгөөс доошгүй байх
  • Түгээлтийн тээврийн хэрэгсэлтэй байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана. 

Нэр, албан тушаал:

Н. Цолмонгэрэл, Худалдан авалт, эрсдэлийн ахлах ажилтан

Хаяг:

15-р давхар, Сэнтрал тауэр,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот

Утас:

8810-6700

Имэйл:

cleaning_tender@mcs.mn  

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2018 оны 03 сарын 16-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт 

Дансны нэр:

М-Си-Эс Холдинг ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499026735

1102036493

Гүйлгээний утга:

MCS1805 тендерийн хураамж, Peг: …. (компанийн регистерийн дугаарыг бичих)

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2018 оны 03 сарын 21-ний 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ. 

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.