Захиалагч: М-Си-Эс Эстэйтс ХХК

Тендерийн дугаар: MCS1804


Зарласан огноо: 2018.02.12

Хаах огноо: 2018.03.02

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг гал унтраах автомат төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, холбогдох техникийн засвар үйлчилгээг үзүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Байршил

Талбай м2

Төхөөрөмж суурилуулах хэсэг

1

Обьект 1

7,427

9 хэсэгт

2

Обьект 2

3,650

3 хэсэгт

 

Нийт

11,077

12 хэсэгт

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй
  • БНбД 21-04-05 стандартын 11-р заалтанд заасан тусгай зөвшөөрөлтэй
  • Тендерт заасан чиглэлийн сүүлийн 5 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх
  • Холбогдох техникийн засвар үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх
  • Техникийн засвар үйлчилгээ явуулах эрх бүхий инженер техникийн мэргэшсэн багтай
  • Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого нь 500 сая төг-с багагүй байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Н. Цолмонгэрэл, худалдан авалт, эрсдэлийн ахлах ажилтан

Хаяг:

15-р давхар, Сэнтрал тауэр,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот

Утас:

8810-6700

Имэйл:

estates_tender@mcs.mn    

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2018 оны 02 сарын 23-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

М Си Эс Эстэйтс ХХК

Банк:

Голомт Банк

Дансны дугаар:

2010001333

Гүйлгээний утга:

MCS1804 тендерийн хураамж, Peг: …. (компанийн регистерийн дугаарыг бичих)

5. Оролцогчтой хийх хурал

Тендертэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор оролцогчдын хурлыг 2018 оны 02-р сарын 26-ны өдөр зөвхөн бүртггүлсэн оролцогчтой хийнэ.

6. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2018 оны 03 сарын 02-ны 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ. 

7. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.