Захиалагч: М-Си-Эс Холдинг ХХК

Тендерийн дугаар: MCS1715


Зарласан огноо: 2017.11.27

Хаах огноо: 2017.12.08

1. Захиалагч нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг М-Си-Эс Холдинг ХХК-ийн бүх охин болон хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаанд шаардлагатай 144 төрлийн бичиг хэргийн бараа нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

Захиалагч шалгарсан 1-2 нийлүүлэгчтэй 2 жилийн хугацаатай худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрчилгээтэй байх;
  • Тендер зарласан чиглэлээр 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх (бичиг хэргийн бараа нийлүүлж байсан гэрээ, татварын албаны тодорхойлолт зэргээр баталгаажуулна);
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар арга хэмжээ авахуулаагүй байх.

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Л.Батбилэг

Юнисервис Солюшн ХХК-ийн Худалдан авалтын менежер

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19, Шангри-Ла төв, Оффис Тауэр, 6-р давхар, 602 тоот

Утас:

8808-6606

Имэйл:

Stationery_tender@mcs.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2017 оны 11 сарын 27-с эхлэн 12-р сарын 06-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 30,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

Юнисервис Солюшн ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499073593

2010000095

Гүйлгээний утга:

MCS1715 тендерийн хураамж, РД: (компанийн регистерийн дугаарыг бичих)


5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2017 оны 12 сарын 08-ны 12:30 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.