Захиалагч: Гламур ХХК

Тендерийн дугаар: MCS1706


Зарласан огноо: 2017.05.15

Хаах огноо: 2017.05.31

1. Гламур ХХК нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын тээвэр зуучлагч шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Энэхүү тендер нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

Багц 1: Hugo Boss: Герман – Улаанбаатар

Багц 2: Burberry: Итали – Улаанбаатар

Тендерт оролцогч нэг эсхүл бүх багцад санал өгч болно. 

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • Тээвэрлэлтийн үйл ажиллагааг 3-с дээш жил идэвхитэй эрхэлсэн туршлагатай байх
  • Ижил төрлийн бүтээгдэхүүнийг 2-с дээш жил тээвэрлэсэн туршлагатай байх
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 100 сая төг-с дээш байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Б. Ариунсанаа, Худалдан авалт, эрсдэл хариуцсан ахлах менежер

Хаяг:

Сэнтрал тауэр, 15-д давхар,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот

Утас:

8800-7010

Имэйл:

freight_tender@mcs.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2017 оны 05 сарын 25-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

М-Си-Эс Холдинг ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499026735

1102036493

Гүйлгээний утга:

MCS1706 тендерийн хураамж, компанийн регистерийн дугаарыг бичих

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2017 оны 05 сарын 31-ны 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.