Усан хангамжийн систем

Ашиглалтад орсон хугацаа 2011 оны 6 сар
Хүчин чадал 115 л/сек
Хөрөнгө оруулалтын дүн 94 тэрбум төгрөг

Төслийн зорилго

Ухаа Худаг уурхайн цогцолборын үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн ухаалаг бөгөөд дэвшилтэт системийг бий болгох.

 

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг

Уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ундны цэвэршүүлсэн усаар хангаж байна. Түүнчлэн энэхүү ус хангамжийн системийг барьж байгуулахад дотоодын 20 гаруй компанитай хамтран ажилласан.

 

Ашигласан дэвшилтэт техник, технологи

Цэвэр усны нөөцөөр хомс говь нутгийн онцлогийг дээд зэргээр харгалзсан, усыг 100 хүртэлх хувь эргүүлэн ашиглах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологид суурилсан болно. 

Уг ус хангамжийн систем нь 56,000 куб метрийн багтаамжтай усан сан, насос станц болон иж бүрэн автомат хяналтын систем гээд технологийн онцлог шийдэл бүхий хэсгүүдээс бүрдэл болдог.

- + Text Size share print