Нүүрс баяжуулах үйлдвэр

Ашиглалтад орсон хугацаа 1-р модуль - 2011 оны 6 сар
2-р модуль - 2012 оны 2 сар
3-р модуль - 2013 оны 6 сар
Хүчин чадал Жилд 15 сая тонн нүүрс угааж, боловсруулах хүчин чадалтай.
Хөрөнгө оруулалтын дүн 450 тэрбум төгрөг

Төслийн зорилго

Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол нүүрсний үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

 

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг

Баяжуулж, боловсруулснаар нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экпортлох боломж бүрдэж байна.

Мөн энэхүү үйлдвэрийг барьж байгуулахад дотоодын 20 гаруй компанитай хамтран ажилласан.

 

Ашигласан дэвшилтэт техник, технологи

Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд анхдагчид тооцогдох энэхүү үйлдвэр боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмен компанийн зураг төсөл, дизайны шийдэлд суурилсан бөгөөд 8-10%-ийн үнсжилттэй экспортын коксжих нүүрсний баяжмал ба эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн баяжуулсан нүүрсний гарц 2011 онд 2 сая тонн, 2012 онд 5.5 сая тонн тус тус хүрсэн.

Нүүрс баяжуулалтын үндсэн технологийн хувьд олон улсад өргөн хэрэглэгддэг хүнд орчинд хүндийн хүчний аргаар ангилан баяжуулах, хөвүүлэн баяжуулах машин ашиглаж, ялган баяжуулах аргачлалыг хэрэглэдэг. Мөн усыг 96 хувь хүртэл эргүүлэн ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой шийдэл болсон.

Үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудыг Австрали улсад мэргэжлийн сургалтанд хамруулж, ижил төстэй үйлдвэрийн бодит туршлагад үндэслэн дадлагажуулсан төдийгүй операторууд болон засвар, үйлчилгээний ажилтнуудыг ч дотооддоо шат дараалсан сургалтуудад хамруулж байна.

- + Text Size share print