Орон сууцны Цэций хороолол

Ашиглалтад орсон хугацаа 1-р ээлж: 2011 он
2-р ээлж: 2012 он
3-р ээлж: 2013 оны сүүлч
Хүчин чадал 556 айл
Хөрөнгө оруулалтын дүн 23.5 тэрбум төгрөг

Төслийн зорилго

Уурхайн ажилчид болон Цогтцэций сумын иргэдийг орон сууцжуулах. Орон нутагт тав тухтай шилжин суурьших нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгмийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах.

Төслийн онцлог, дэвшилтэт шийдэл

Говь нутгийн цаг агаарын онцлогийг харгалзан оршин суугчид ялангуяа хүүхэд багачуудын тав тухтай байдлыг хангах зорилгоор архитектурын өвөрмөц шийдэлтэйгээр баригдсан "Цэций" хороолол нь худалдаа үйлчилгээний газруудтай шууд холбогдсон шилэн гудамжтай бөгөөд одоогоор 300 айлын иж бүрэн тавилгатай орон сууц хэдийнэ ашиглалтад ороод байна. Тус орчин үеийн хотхоныг барьж байгуулахад дотоодын 40 орчим компани туслан гүйцэтгэгчээр оролцсон.

- + Text Size share print