Мөрөөдөл сургууль, цэцэрлэгийн цогцолбор

Ашиглалтад орсон хугацаа 2013 оны 1 сар
Хүчин чадал 700 хүүхдийн сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр
Хөрөнгө оруулалтын дүн 9.2 тэрбум төгрөг

Төслийн зорилго

Орон нутгийн боловсролын хөгжилд шинэ  шат ахиулах, ажиллагсдын нийгмийн асуудлыг цогцоор шийдэх

Төслийн онцлог

"Мөрөөдөл" боловсролын цогцолборыг Энержи Ресурс ХХК, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хамтын хөрөнгө оруулалтаар харьцангуй богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан. Шинэ цогцолбор бий болсноор хүн амын төвлөрөл ихтэй, төвөөс алслагдмал Цогтцэций сум төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын үйлчилгээний ачааллыг хөнгөлөхөд томоохон хувь нэмэр оруулаад зогсохгүй нэг ээлжээр чанартай боловсрол олгох, хичээлийн бус цагаар төрөл бүрийн давтлага, сургалт, хүмүүжлийн ажлуудыг зохион явуулах боломж нээгдсэн. Цогцолборын барилгыг боловсролын байгууламжийн стандарт шаардлагад бүрэн нийцүүлж, хамгийн орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлсэн тул хүүхдүүдийн сурч, хүмүүжих ая тухтай орчныг дээд зэргээр бүрдүүлсэн.

- + Text Size share print