Галлерей уурхайчдын хотхон

Ашиглалтад орсон хугацаа 2010 оны 6 сар
Хүчин чадал 650 хүний багтаамжтай, нийт 289 өрөөтэй, эмнэлэг, үсчин гоо сайхан, кофе шоп, номын сан фитнесс клуб зэрэг шаардлагатай бүх зүйлээр иж бүрэн тоноглогдсон.
Хөрөнгө оруулалтын дүн 6.6 тэрбум төгрөг

Төслийн зорилго

Уурхайн ажиллагсдын тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг дээд зэргээр хангах.

 

Төслийн онцлог, дэвшилтэт шийдэл

Нийт 600 гаруй хүн амьдрах 289 өрөөтэй, архитектурын орчин үеийн шийдэл бүхий кэмп нь Монголдоо анхдагчид тооцогдох төдийгүй уурхайн кэмпийн олон улсын стандартыг дээд зэргээр хангасан. Өрөө бүр дуу чимээ тусгаарлагч, давхар хаалга, халаалт, хөргөлтийн системтэй төдийгүй кэмп бүхэлдээ утасгүй интернет, тохилог шүршүүр, эмнэлэг, оффис, үсчин гоо сайхан, фитнесс клуб, номын сан, кофе шоп гээд хүний хэрэгцээнд шаардлагатай бүхий л зүйлсээр бүрэн тоноглогдсон. Мөн 250 хүний суудалтай цайны газар амт, чанартай бүх төрлийн хоолоор үйлчилж, Ухаа Худагийн ажилтан, ажиллагсдын ажлын таатай бөгөөд найдвартай, эрүүл орчныг бүрдүүлж байдаг.

"Галлерей" хотхоноос гадна хашаа, худаг, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж зэрэг гадна дотно тохижилтыг цогцоор шийдсэн "Уурхайчин" жишиг гэр хорооллыг барьж байгуулсан. Эдгээр орчин үеийн хотхонуудыг барьж байгуулахад дотоодын 10 гаруй шилдэг компаниуд гар бие оролцож хийж гүйцэтгэсэн юм.

- + Text Size share print