Ухаа Худаг цахилгаан станц

Ашиглалтад орсон хугацаа 2011 оны 9 сар
Хүчин чадал 18 мегаватт буюу нэг аймгийн төвийн эрчим хүчний дундаж хэрэглээг 3 мегаватт гэж тооцвол нийт 6 аймгийн эрчим хүчний хэрэгцээг хангах хүчин чадалтай.
Хөрөнгө оруулалтын дүн 75 тэрбум төгрөг

Төслийн зорилго

Ухаа Худаг аж үйлдвэрийн цогцолбор төдийгүй Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг найдвартай, байнгын эрчим хүчээр хангах.

 

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг

Ухаа Худаг уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг хангахаас гадна төвийн эрчим хүчний системээс алслагдсан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг тог цахилгаанаар найдвартай хангаж байна.

Энэхүү цахилгаан станцыг барьж байгуулахад дотоодын 80 гаруй компанитай хамтран ажилласан ба цахилгаан станц ашиглалтад орсноор нийт 140 гаруй ажлын байр шинээр бий болсны 30 орчим хувьд орон нутгийн иргэд ажиллаж байна. 

Түүнчлэн дотоодын чадварлаг инженерүүдийн ур ухаанаар боссон Монголын анхны цахилгаан станц тул энэ чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх, дадлага туршлага хуримтлуулах, төслийн менежментийг цогцоор нь хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан томоохон ажил болсон.

 

Ашигласан дэвшилтэт техник, технологи

Энэхүү цахилгаан станц говь нутгийн байгалийн онцлогт нэн тохиромжтой хуурай хөргөлтийн систем, усны “0” хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан тул одоогоор Монголд ажиллаж буй бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэх боломжийг олгодог. Мөн станцын технологийн бүхий л шийдэл Дэлхийн Банк болон олон улсын байгууллагуудаас батлан гаргасан байгаль орчны стандартад бүрэн нийцдэг.

Монголчууд өөрсдийн гараар анхны цахилгаан станц барьж байгаа тул энэ чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх, дадлага туршлага хуримтлуулах, төслийн менежментийг цогцоор нь хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, гадаад харилцааг өргөтгөх зэрэг ач холбогдолтой ажил болсон юм.

- + Text Size share print