Булган–Мөрөнгийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам

Ашиглалтад орсон хугацаа 2003-2004
Хүчин чадал Булган-Мөрөн 110 кВ ЦДАШ, 291 км, Мөрөн 6.3 МВА чадалтай 110/35/6 кВ шинэ дэд станц. Булган 110/35/10 кВ дэд станцад 110 кВ иж бүрэн гаргалга.

Төслийн зорилго

Улсын төсвөөс жилд дунджаар 1.3 тэрбум төгрөгийн татаас авч цахилгаанаар хязгаарлалттай хангагдаж байсан Мөрөн хот, сумдын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн эрчим хүчний системд холбож, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах.

 

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг

Төвийн бүсийн эрчим хүчний системд Хөвсгөл аймгийн төв, сумдыг холбосон. Найдвартай эрчим хүчтэй болсноор дэд бүтэц хөгжиж, аж үйлдвэр, соёл, арилжаа, үйлчилгээний салбарууд сэргэж, шинээр хөрөнгө оруулалт хийх, улмаар эдийн засгийн хөгжилд дэвшил гарах суурь нөхцөл бүрдсэн. Улсын төсвөөс жилд дунджаар гардаг 1.3 тэрбум төгрөгийн татаасыг хэмнэсэн.

Орон нутагт, хүн ардад нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж, ажил эрхлэлт нэмэгдэж, тэдний амьдралын түвшин дээшлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Ашигласан дэвшилтэт техник, технологи

Микропроцессор бүхий дижитал хамгаалалт, автоматик, удирдлагын "SIEMENS" систем, "SIEMENS" элегаз таслуурыг Монголд анх удаа нэвтрүүлсэн.

- + Text Size share print