Арвайхээр-Баянтээг-Баянхонгорын 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам

Ашиглалтад орсон хугацаа 2004-2005
Хүчин чадал Арвайхээр-Баянтээг-Баянхонгор 110кВ ЦДАШ, 205.7 км, Баянхонгор 6.3МВА чадалтай 110/35/6 кВ шинэ дэд станц, Баянтээг 6.3 МВА чадалтай 110/35/10 кВ шинэ дэд станц, Арвайхээр 110/35/10 кВ дэд станцад 110 кВ иж бүрэн гаргалга.

Төслийн зорилго

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, алслагдсан орон нутгийн нэг Баянхонгор аймгийг төвлөрсөн эрчим хүчний хангамжид холбох.

Дизель станцад олгодог татаасыг үгүй болгох, мөн шинэ техник технологийг нэвтрүүлэх зорилготой.

 

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг

Улсын төсвөөс жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгийн татаас авч цахилгаанаар хязгаарлалттай хангагдаж байсан Баянхонгор аймгийн төв, сумдын айл өрх, аж ахуйн нэгжүүд төвлөрсөн эрчим хүчний системд холбогдож, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдсан.

Ашигласан дэвшилтэт техник, технологи

Анх удаа 110 кВ-ын шугамд полимерийн изолятор, "Siemens" фирмийн дижитал хамгаалалтыг хэрэглэсэн.

- + Text Size share print