"25 жил: Өнгөрсөн ба ирээдүй" илтгэл

Монголын Залуучуудын холбооноос Next Stop ёслол хүндэтгэлийн наадмын шилдэгээр тодорсон эрхмүүдийн “Оны залуу” лекцийг 5 дугаар сарын 5-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн ТОП залуугаар шалгарсан М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг төлөөлөн Группийн Ерөнхийлөгч Ж.Од “25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” илтгэлийг танилцууллаа.