Сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн

"Сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн" өчигдөр Скай Резорт цогцолбор дахь "Маунт Богд" талбайд эхэллээ. Энэхүү тэмцээн нь хэдхэн хоногийн дараа Индонез улсад эхлэх Азийн наадмын өмнөх сорилго тэмцээн болж буйгаараа онцлог юм.  Монгол Улсад гольфийн спортыг хөгжүүлэх олон ажлыг Sky Resort компани эхлүүлж, 2012 онд дэлхийн стандартад нийцсэн Mt.Bogd Golf & Country Club гольфийн талбайг байгуулж, жилдээ 20 орчим тэмцээнийг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм. Өдгөө тус талбайг дотоодын үйлчлүүлэгчдээс гадна Зүүн Өмнөд Азийн тэр дундаа БНСУ, БНХАУ болон Япон улсын гольфчид зорин ирж, бэлтгэл сургуулилтаа хангадаг болоод байна. "Скай Резорт" компани 2019 оноос олон улсын зэрэглэл бүхий томоохон тэмцээнүүдийг өөрийн талбай дээр зохион байгуулахаар зорьж байна.