Монгол Улсын ТОП 5 ААН-ийн нэг "Энержи Ресурс" ХХК

Монгол Улсын ТОП 5 ААН-ийн нэг "Энержи Ресурс" ХХК нь Ухаа худагийн талд,
-650 өрхийн Цэций хороолол
-700 хүүхдийн Мөрөөдөл сургууль
-150 хүүхдийн Мөрөөдөл цэцэрлэг
-100 хүүхдийн дотуур байр бүхий бүтээн байгуулалтыг өрнүүлж, 15 га талбайд ойн зурвас бий болгожээ.
Дэлхийн түвшний уурхайн төлөвлөлтийн хүрээнд 18 МВт-ын цахилгаан станц, жилд 15 сая тонн түүхий нүүрс боловсруулах хүчин чадал бүхий Нүүрс баяжуулах үйлдвэр, усны дахин ашиглалтыг 95 хувьд хүргэсэн Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр барьж, дэлхийн стандартын баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг болон Европын орнууд руу экспортолж байна.