Хот хоорондын тээвэрлэгч шалгаруулах тендер

1. Юнител ХХК нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Юнител группийн Улаанбаатар хот болон орон нутгийн салбар хооронд ачаа тээвэрлэх “Хот хоорондын ачаа тээвэрлэгч шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү тендер нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: 

Багцын нэр

Илгээмжийн төрөл

Багц 1

Захидал илгээмж

Багц 2

Улаанбаатар хот дахь ачаа тээвэр

Багц 3

Орон нутаг дахь ачаа тээвэр

Тендерт оролцогч багц тус бүр эсхүл бүх багцад тендер ирүүлж болно. Захиалагч шалгарсан 4 хүртэлх оролцогчтой нэг жилийн хугацаанд Тээврийн үйлчилгээ үзүүлэх мастер гэрээ байгуулан хамтран ажиллана. 

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, НӨАТ төлөгч байх
  • Багц: 1- Харилцаа холбооны зохицуулах хорооны “Буухиа шуудан үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй байх
  • Тендер зарласан чиглэлээр 2-оос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Оролцогч 50 (тавин) сая төгрөгөөс дээш эргэлтийн хөрөнгөтэй, ачааг тээвэрлэх болон эрсдэл үүссэн тохиолдолд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхитай байх
  • Оролцогч нь тээврийн хэрэгслийн, жолоочийн, ачаа тээврийн болон ерөнхий хариуцлагын даатгалд бүрэн хамрагдсан байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Б.Өлзийжаргал

Хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар

Утас:

89118018

Имэйл:

ulziijargal.b@unitel.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг бүрдүүлэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны дотор баримт бичигийг авч болно. 

  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50’000 (тавин мянган) төгрөгийн хураамж төлсөн баримт

Банк:

Голомт

Дансны нэр:

Юнител ХХК

Дансны дугаар:

1901057306

5. Тендер өгөх

  • Хаягийн мэдээлэл

Нэр, албан тушаал:

Б.Өлзийжаргал

Хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар

Утас:

89118018

  • Огноо: 2018 оны 06 дугаар сарын 04-ний 11:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ. 

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.