Группийн нийгмийн хариуцлагын 2017 оны тайлан

М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагыг компанийнхаа алсын харааны салшгүй нэг хэсэг болгон тодорхойлж, хөгжлийн хэтийн зорилтдоо тусган байнга хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энэ ч үүднээс нийгэмд зөв хандлага түгээх, хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжилд дэмжлэг үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, эрүүл, идэвхтэй зөв амьдралын хэв маягийг бий болгох зорилготой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж, дэмжин ажилладаг бөгөөд сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн 300 гаруй үйл ажиллагааг дангаар болон хамтран хэрэгжүүлжээ. 2017 онд М-Си-Эс Групп улсын төсөвт 276 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл хуримтлуулж, дотоод гадаадын ААН, хувь хүнээс нийт 545 тэрбум төгрөгийн худалдан авалт хийн эдийн засгийн эргэлтийг дэмжсэн байна. Мөн нийгмийн сайн сайхны төлөөх 70 орчим үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ.

М-Си-Эс Группийн нийгмийн хариуцлагын чиглэлээр 2017 онд хийсэн ажлын дэлгэрэнгүйг доорх холбоос дээр дарж үзнэ үү.