"MCS-25" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

by admin on Mon, Jun 11 2018 04:00:00

“Дэлхийн хөгжлийг Монголд" цогцлоох эрхэм зорилготой М-Си-Эс группийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Группийн харьяа компаниудын дунд Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. 20 дахь жилдээ зохион байгуулагдсан группийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 18 компанийн 35 багийн нийт 400 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд алтан медалийг Энержи Ресурс ХХК, мөнгөн медалийг М-Си-Эс Проперти ХХК, хүрэл медалийг Юнител ХХК хүртсэн байна. Харин эмэгтэй багийн төрөлд алтан медалийн эзнээр Юнител ХХК, мөнгөн медалийн эзнээр Анунгоо ХХК, хүрэл медалийн эзнээр М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн баг тамирчид тодорлоо. Юнител ХХК багаараа амжилттай оролцон “Шилжин явах цом”-ын эзэд болсон юм. Тэмцээний шилдэг тоглогчдоор Энержи Ресурс ХХК-ийн Ө.Золбаяр, Юнител ХХК-ийн Б.Галцэцэг нар шалгарсан байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд тууштай, тасралтгүй хувь нэмрээ оруулж буй М-Си-Эс Группийн хамт олон ийнхүү дотооддоо сагсан бөмбөгөөр өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.