“Замын-Үүд Гэгээн” нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

by admin on Mon, Jun 25 2018 04:00:00

Монголын хамгийн том "Гэгээн" нарны цахилгаан станц Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ашиглалтад орлоо. Монгол Улсын 28,000 өрхийг эрчим хүчээр хангах 15 МВт-ийн "Гэгээн" цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Интернэйшнл” ХХК болон “Шарп” корпорацийн хамтарсан консорциум ажилласан юм.

Нийт 51,840 ширхэг нарны хавтантай уг цахилгаан станц жилд 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн шугамд холбох боломжтой. Цахилгаан станц ашиглалтад орсноор агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор буурч, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх аж. Түүнчлэн байнгын 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37.11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулах тооцоо гарсан байна.