"Аз жаргалын төв"-өөр 200 гаруй мянган хүн үйлчлүүлжээ

by admin on Tue, May 15 2018 04:00:00

“М-Си-Эс Кока-Кола” ХХК нь хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хувь хүний хөгжилд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн “Happiness center” төвийг 2012 оноос хойш ажиллуулж байна. Тус төвд лекц семинар зохион байгуулах танхим, хүссэн номоо унших боломжтой номын булан, авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилт, тоглолт хийх боломжтой тайз, тоног төхөөрөмж байхаас гадна үнэ төлбөргүй Wi-Fi орчин, Х-BOX тоглоомууд бий. 2017 онд “Happiness center” төвийн хамт олон 45 байгууллагатай хамтран 145 удаагийн үйл ажиллагаа зохион байгуулж, нийт 17 мянга орчим зочдод үйлчилсэн байна. Үйлчлүүлэгчдийн тоо хоногт 250-300 болсон нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Ийнхүү 2012 онд байгуулагдсанаас хойш тус төвөөр нийт 227 мянга гаруй хүүхэд залуус үйлчлүүлжээ. "М-Си-Эс Кока-Кола" ХХК-иас явуулж буй iCoke урамшуулалт хөтөлбөрийн бэлгээ хэрэглэгчид "Аз жаргалын төв"-өөс очиж авах боломжтой бөгөөд одоогоор нийт 5700 гаруй хэрэглэгч ундаагаа ууж, оноогоо цуглуулан, бэлэгний эзэд болсон байна.