Ганган гацуур гадаа бослоо
Буцах

  2013.12.06

Хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баярын өвөрмөц дулаан уур амьсгал ганган гацуур мод засагдахтай зэрэгцэн айлчлан ирдэг билээ. Нийслэлийн үзэмжит барилгуудын нэг “Сентрал Тауэр”-ын өмнөх цэцэрлэгт шинэ жилийн шинэхэн гацуур саяхан засагдаж чимэглэл нь шөнөдөө өнгө өнгөөр гэрэлтэх нь сэтгэл хөдөлгөж олны анхаарлыг татаж байна. Энэ цэцэрлэгт намар Холливуд Монголд хэмээх сонин содон арга хэмжээг зохион байгуулж залуусыг татаж байсан Юнител компани ээлжит сюрпризээ барьж “31 өдөр 31 бэлэг” урамшуулалт аяныг илэрхийлсэн гоёмсог гацуур модоо ийнхүү босгожээ. Юнителийн ганган гацуур М-Си-Эс Кока-Кола компанийн брэндийн Санта Клаус өвгөнөөр бүл нэмж айл өрх бүрт аз жаргалыг бэлгэдэж байна.