Боулингийн аварга баг тодорлоо
Буцах

  2013.12.11

Монголын боулинг сонирхогчдын холбоо, М-Си-Эс Кока-Кола компанитай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Coca Cola Zero Bowling Championship” тэмцээний аваргууд тодорлоо. Залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн энэхүү тэмцээн нь цувралаар, бүтэн жилийн турш зохион байгуулагддаг. Нэгдүгээр сараас гараагаа эхэлсэн тус тэмцээний эцсийн шатанд эрүүл мэнд, боловсрол, сэтгүүл зүй, спорт гээд салбар бүрээс шалгарсан шилдэг 24 баг ур чадвараа сорьсон байна. 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болсон “Coca Cola Zero Bowling Championship” аварга шалгаруулах шувтаргын тэмцээнд “Best Windows” багийнхан бүх өрсөлдөгчөө хожиж, тэргүүн байрын эзэн болжээ. “Best Windows” баг уг тэмцээнд анх удаа аваргалж байгаа бөгөөд удаахь байруудад “Мобиком”, “Тубон” баг тус тус шалгарсан байна.