“UB Food Festival 2014”-т шилдэг 40 ресторан оролцоно
Буцах

  2014.08.12

Олон үндэстэний хоолны соёл, хоолны урлагийн гайхамшиг, ач холбогдлыг нийтэд таниулах, нийслэлийн залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор М-Си-Эс Проперти ХХК-иас “UB Food Festival”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран зохион байгуулдаг энэхүү фестиваль 8-р сарын 16, 17-ны өдрүүдэд “Вива Сити” залуусын хороололд болох юм. Фестивальд уламжлал ёсоор Улаанбаатар хотын шилдэг ресторан, зоогийн газрууд оролцож өөрийн нэрийн, олон үндэстний хоол, зуушийг 1000-3000 төгрөгөөр амтлах боломжийг олгоно. Тухайлбал, Grandkhaan Irish Pub, Monet ресторанаас гадна энэтхэг хоолны Namaste, франц хоолны L’USINE зэрэг нийслэлийн 40 гаруй ресторан үйлчилгээгээ хүргэх юм. Түүнчлэн энэ удаа эх орны болон импортын хүнсний бүтээгдэхүүн, нарийн ногооны худалдааг хамтатган зохион байгуулах болжээ.

Жуулчид олноор зорчдог орнууд хоолны соёлоо танилцуулдаг “Food Festival”-ыг өнгөрсөн онд дээрх байгууллагууд санаачлан манай улсад анх зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ олон нийтэд ихэд таалагдаж уламжлал болгохыг хүсч байсан билээ. Өнгөрсөн онд 3х1 метрийн хэмжээтэй рекорд тогтоохуйц бялуугаар 1800 гаруй зочноо дайлж байсан, харин энэ жилийн сюрприз юу байх бол?