“Tiger Translate” наадмын ялагч Сиднейг зорино
Буцах

  2014.04.11

Залуу уран бүтээлчдийг дэмжих олон улсын “Tiger Translate” наадам Улаанбаатар хотноо 8 дахь жилдээ “Streets Neon” төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Наадмын энэ жилийн онцлог нь мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогч залуус чөлөөтэй сэтгэн неон бүтээл туурвиж, энэ төрлийн урлагийг хөгжүүлэхийг уриалахад оршиж байв. “Их хотын эрч хүч” сэдэвт уралдаанд уран зураг, модерн зураг, инсталляци төрлийн бүтээлийг 20 гаруй урчууд неон өнгөөр туурвин ирүүлсэн бол “Гэрлээр зурах” фото зургийн уралдаанд 40 гаруй зурагчин оролцжээ.

Наадмын ялагчаар неон инсталляци бүтээлээрээ Б.Жаргаланхан тодорч Австралийн Сидней хотноо болох гэрэл технологийн  “Vivid Sydney” фестиваль, Сиднейн 19-р Их үзэсгэлэнг үзэх эрхээр шагнууллаа. Мөн “Tiger Translate” наадмын хүрээнд зохиогдсон “Гэрлээр зурах” фото зургийн уралдаанд Д.Түвшинбаатар, Tiger шилэн дээр зурах уралдаанд Ж.Насанжаргал нар тэргүүлсэн байна.