“Samsung Galaxy S5” гар утасны нээлт болов
Буцах

  2014.04.10

Юнител компани нь Самсунг корпорацитай хийсэн түншлэлийнхээ хүрээнд “Samsung Galaxy S5” шинэ гар утасны нээлтийг Төв Азийн орнуудаас анхлан Улаанбаатарт хийж, монголчууддаа дэлхийн брэндийн хамгийн сүүлийн үеийн загварыг танилцууллаа. Гар утас танилцуулах нээлтийн арга хэмжээ 2014 оны 4-р сарын 4-ний өдөр болж манай нийгмийн салбар бүрийн нэр хүндтэй төлөөллүүд, технологийн хөгжлийг сонирхдог залуус хүрэлцэн ирсэн байв. 

Шинэхэн гар утас нь улам сайжруулсан камер, хүний зүрхний цохилт хэмжигч, хүүхдэд зориулсан “Kids mode” горим зэрэг олон давуу талтайгаас гадна монгол хэл дээр ашиглах боломжтой юм. Түүнчлэн хэрэглэгч гар утсаа авах боломжгүй үед “Samsung Gear 2” бугуйн цагны тусламжтайгаар дуудлага хийх, хүлээн авах, мессеж унших, камер ашиглах боломжтой аж. “Samsung Galaxy S5” гар утсыг 4-р сарын 11-нээс эхлэн Юнителийн салбаруудад худалдана.

Юнител компани өнгөрсөн оны 9-р сарын 25-нд “Samsung Galaxy Note 3” гар утасны нээлтийг Улаанбаатар хотноо дэлхийн 140 оронтой зэрэг хийж байсан бол энэ удаа Төв Азийн орнуудаас анхлан Монгол Улсад “Samsung Galaxy S5”-ыг хэрэглэгчдэд танилцууллаа.