“HAPPINESS CENTER” оюутан залуустаа улам ойртлоо
Буцах

  2016.09.07

М-Си-Эс Кока Кола компанийн “HAPPINESS CENTER” нь 2012 онд нээгдэж, хүүхэд залуус чөлөөт цагаа ая тухтай нөхцөлд зөв өнгөрөөх олон төрлийн үйл ажиллагааг явуулсаар ирсэн билээ. Тус төв оюутан залуустаа улам ойртон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн зүүн талд “Төгөлдөр” төвийн байранд нүүж иржээ. Өнгөрсөн хугацаанд эл төв нь хэрэглэгчид М-Си-Эс Кока-Кола компанийн хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдаж шагнал урамшууллаа гардах, Кока-Кола компани болон түүний брэндүүдийн талаарх шинэ мэдээллийг шуурхай авах төдийгүй хүүхэд, оюутан залуус чөлөөт цагаараа эрдэм мэдлэг, авьяас чадвараа хөгжүүлэх таатай орчин болж чаджээ. Тухайлбал, энд залуус “Wi-Fi” орчинд үнэ төлбөргүй суух, “Х-BOX”-оор тоглох, лекц семинарт хамрагдахаас гадна найз нөхөдтэйгөө тааваараа ярилцаж суусан ч болно. Мөн сонирхсон номоо унших, хичээлээ давтах номын булан, авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилт, бүр тоглолт ч хийх боломжтой тайз, тоног төхөөрөмж байрлуулжээ. Хүчин чадлын хувьд нэг удаад нийтдээ 80 хүний үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм байна.