Хөшигтийн хөндийн нарны цахилгаан станц төсөлд хамтран ажиллаж байна

2018.01.08

“М-Си-Эс Интернэйшнл” компани Хөшигтийн хөндийн нарны цахилгаан станц төсөлд хамтран ажиллаж байна

Тайландын “Сэрмсанг пауэр”, Японы “Шарп” корпорациуд болон Монгол Улсын “Тэнүүн гэрэл констракшн” компаниудын хөрөнгө оруулалтаар "Хөшигтийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станц" төсөл хэрэгжиж байна. “М-Си-Эс Интернэйшнл” ХХК уг төсөлд хамтран ажиллахаар “Тэнүүн гэрэл констракшн” компанитай Эрт ажлын гэрээ (Early work agreement) байгууллаа.

Төв аймгийн Зуунмод хотоос 14,4 км, Улаанбаатар хотын шинэ Олон улсын нисэх буудлын баруун урд зүгт баригдах энэхүү нарны цахилгаан станцын төслийн хүрээнд нэгж бүр нь 320 Вт-ын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 10/110 кВ-ын дэд станц, 15 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах юм. Уг нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд ойролцоогоор 22,7 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэн, 24 мянган тонн түүхий нүүрс, 147 мянган тонн усны хэрэглээг хэмнэх юм. “М-Си-Эс Интернэйшнл” ХХК төслийн зураг төслийг 2018 оны 2 дугаар сард, төслийн барилга угсралтын ажлыг 11 дүгээр сард дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

- + Text Size share print