Хувь хүний боловсрол, авьяас чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

2017.08.10

М-Си-Эс Кока-Кола компанийн “Happiness center - Аз жаргалын төв” нь хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, хувь хүний боловсрол, авьяас чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэ төлбөргүй, сайн дурын арга хэмжээг тогтмол зохион байгуулж иржээ. Тухайлбал, "Завгүй залуу нас”, “Боломжоо усал” цуврал лекц, “Бид чадна” сайн дурын хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна.“Happiness Center” нь утасгүй интернэт, найз нөхөдтэйгөө ярилцаж суух таатай орчин, Х-BOX тоглоом, лекц семинар зохион байгуулах танхим, зураг авахуулах сонирхолтой булан, ном унших, хичээлээ давтах боломжтой номын булан, авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилт хийх, бүр тоглолт ч хийх боломжтой тайз, тоног төхөөрөмжтэй. Тус төв нь нэг удаад 80 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд өдөрт 250-300 хүнд үйлчилж байна.

 

- + Text Size share print