"Хакухо Кап 2017" гольфын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа

2017.08.01

"Скай Резорт" ХХК "Маунт Богд Гольф, Каунтри Клаб"-ын санаачилгаар Монгол, Япон 2 орны гольф сонирхогчдын дунд "Хакухо Кап 2017" гольфын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. 
Япон улсад зохиогддог “Хакүхо кап” хүүхдийн сүмо бөхийн тэмцээнийг “Хакүхо кап” гольфын тэмцээн болгон өргөжүүлж, тэмцээний Хүндэт Зочноор Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал уригдан оролцлоо. Тэмцээнд Япон улсын 31, Монгол улсын 42 гольфчид оролцсоноос:
Д. Намжилдорж -5,6 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр,
А. Тамир -5,4 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд 2-р байр,
Д. Ичинноров эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж,
Хамгийн хол буюу "The longest drive" төрөлд Масааки Ёошихара,
Нүхэнд хамгийн ойр цохисон буюу "Nearest to the pin" төрөлд Н. Жаргалсайхан 1,9 метр үзүүлэлтээр тэргүүлэв.
Хакүхо Даваажаргал Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн бүх цаг үеийн хамгийн олон давааг 1050 гэсэн амжилтаараа шинэчлэн тогтоосныг М-Си-Эс группийн үндэсний шилдэг компаниуд болох Скай Резорт ХХК гольфын талбайд 3 жил тоглох эрх, Юнител ХХК өөрсдийн хамгийн үнэ цэнэтэй дугаар болох 8888-тай дугаараа 1050 дахь даваатай нь хослуулан бэлэглэж, Гоёо ХХК Гоёо брэндийн ноолууран Хос дээлийн өнгө зэргээр мялаав.

- + Text Size share print