Сонирхогчдын гольфын улсын аваргууд тодорлоо

2017.08.09

Монголын гольфын холбооноос зохион байгуулдаг "Сонирхогчдын гольфын аварга шалгаруулах” 2017 оны нээлттэй тэмцээн “Маунт Богд гольфын талбай"-д амжилттай боллоо. Тэмцээнд эрэгтэйчүүдийн медалистын төрөлд О.Оюунболд түрүүлэн хоёр дахь жилдээ аваргын цомын эзэн болж “Спортын мастер”-ын болзол хангалаа. Эмэгтэйчүүдийн медалистын төрөлд гольфын спортын мастер Б.Батнаран түрүүлж, гурав дахь удаагаа цом авлаа.

Эрэгтэйчүүдийн медалистын төрөлд:
- Дэд байр Д.Өлзийдэлгэр
- Гутгаар байр Г.Мөнгөншагай
Эмэгтэйчүүдийн медалистын төрөлд:
- Дэд байр Н.Намуунаа
- Гутгаар байр Г.Алтанбилэг
Эрэгтэйчүүдийн Handicap-ийн төрөлд:
- 1-р байр Б.Мөнхжаргал
- 2-р байр Ж.Анарбат
- 3-р байр С.Мөнхжаргал
Эмэгтэйчүүдийн Handicap-ийн төрөлд:
- 1-р байр Д.Батмөнх
- 2-р байр Баасанжаргал
- 3-р байр Д.Ичинноров
Эрэгтэйчүүдийн Longest drive төрөлд О.Оюунболд, эмэгтэйчүүдийн longest drive төрөлд Г.Алтанбилэг, эрэгтэйчүүдийн Nearest to the pin төрөлд С.Мөнхжаргал, эмэгтэйчүүдийн Nearest to the pin төрөлд Б.Батнаран нар шалгарлаа.

"Монголын гольфын холбоо"-ноос тэмцээний чансааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн "Маунт Богд гольфын талбай” болон тэмцээний зохион байгуулалт, үйл ажиллагааг сайшаан "Скай Резорт" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

 

- + Text Size share print