"Орчлон" сургууль 16 дахь хичээлийн жилээ угтлаа

2016.09.06

Кембриж болон үндэсний хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлэгч “Орчлон” олон улсын сургууль, цэцэрлэгийн цогцолборын хамт олон Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх сургуулиуддаа 16 дахь хичээлийн жилээ угтлаа.

Тус сургууль хичээлийн шинэ жилийг сурлагын өндөр амжилтаар угтаж, Есдүгээр сарын нэгний өдөр сурагчдадаа баяр нэмж Кембрижийн Олон улсын бага, дунд боловсролын шалгалтын сертификат гардуулав. Сурагчид байгалийн ухаан, англи хэл, математик зэрэг шалгалтыг амжилттай өгснөөр сертификатаа гардан авсан бөгөөд ингэснээр “Орчлон” сургуулийн 1200 сурагч Кембрижийн боловсролын сертификаттай болоод байна. Уг шалгалтанд манай улсаас одоогоор тус сургуулийн сурагчид л хамрагдаж, дэлхийн дундаж үзүүлэлт болох 3.5-аас давсан 4.5-5.1 онооны амжилтыг тогтмол үзүүлээд буй.

Ийнхүү “Орчлон” олон улсын сургууль, цэцэрлэгийн цогцолбор хичээлийн хоёр байрандаа нийт 288 багш, ажилтантайгаар цэцэрлэгийн насны 248, 1-12-р ангийн 1220 сурагчдад сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэн, сургалтын цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 

- + Text Size share print